Guide төвийн захирал Ч.Буянбадрахын эмхэтгэн боловсруулсан "Монгол орны лавлах" ном Номин их дэлгүүр, Интер ном, Жуулчны мэдээллийн төв дээр худалдаалагдаж эхэллээ. Нийт 6 бүлэг, 620 нүүр материалыг салбар бүрийн шилдэг эрдэмтэн, багш, судлаач нар хянаж редакторлажээ. Жуулчны мэдээллийн төв дээр арай хямд буюу 45.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол бусад газруудад тухайн дэлгүүрийн шимтгэл үнэ, НӨТ гэх мэт албан татвар нэмэгдсэн өртгөөр худалдаалагдаж байгаа болно.
Редакторын зөвлөлд тус төвийн зөвлөх, доктор Б.Батболд, зөвлөх Д.Батнасан, доктор Ш.Шагдар, Шинжлэх Ухааны Академийн залуу судлаач эрдэмтэн доктор Г.Цэрэнханд, Б.Отгонбаатар, Л.Галсанцэрэн, Ч.Ууганбаяр, шашин судлаач, философич Б.Энх-Амгалан нар ажиллажээ.
Номын агуулга дараах бүлгээс бүрдсэн байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ГАЗАРЗҮЙ, УРГАМАЛ БА АМЬТАН
Монгол орны газарзүй 1 – 4
Монгол орны уур амьсгал 4 – 6
Монгол орны усны баялаг 6 – 12
Монгол орны ашигт малтмал 13 – 25
Монгол орны цэцэг ургамал 25 – 48
Монгол орны ан амьтан ба шувуу 48 – 81
ХОЁРДУГААР БҮЛЭГ. БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗАР, МУЗЕЙ
Монгол орны чулуун дурсгал 82 – 86
Монгол орны палеонтологийн олдвор, судалгаа 86 – 89
Монгол орны байгаль, түүхийн дурсгалт газрууд 89 – 196
Улаанбаатар хот 197 – 201
Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газрууд 201 – 234
Улаанбаатар хот дахь музей 234 – 256
ГУРАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТУХАЙ
Монголын түүхийн сурвалж бичиг 257 – 259
Монгол нутаг дахь эртний улсуудын түүх 259 – 267
Их Монгол Улс 267 – 276
Чингис хааны залгамжлагчдын үеийн Их Монгол Улс 276 – 285
XIY – XYI зууны үеийн Монгол орон 285 – 291
Монгол орон Манжийн эрхшээлийн үед 292 – 294
Богд хаант Монгол Улс 294 – 296
Бүгд Найрамдах Монгол Ард Улс 296 – 300
Ардчилсан Монгол Улс 300 – 304
Монгол угсаатан, түүний бүрэлдэхүүн 304 – 324
Монголын түүхт хүмүүс 324 – 364
Монголын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын түүхэн хөгжил 365 – 373
Монголын аж үйлдвэр, газар тариалангийн үүсэл 373 – 378
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ
Бөөгийн тахилга ёс 379 – 383
Шашны тухай ойлголт 383 – 384
Буддын шашин 384 – 437
Христосын шашин 437 – 442
Исламын шашин 442 – 445
ТАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ЁС ЗАНШИЛ
Монгол гэр 447 – 455
Монгол дээл хувцас, утга бэлгэдэл 455 – 469
Монголчуудын хоол, унд 469 – 483
Нүүдлийн мал аж ахуй 483 – 492
Байгаль хамгаалах уламжлал 493 – 495
Монголчуудын бэлгэдэл 495 – 508
Монголчуудын баяр наадам 508 – 520
Монгол ардын урлаг, аман зохиол 520 – 533
Хуримлах ёс 533 – 536
Оршуулах ёс 536 – 539
ЗУРГАДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Аялал жуулчлалын тухай ойлголт 541 – 553
Аяллын хөтөч тайлбарлагч 553 – 575
ХАВСРАЛТ
Бөртэ чоноос Чингис хаан хүртэл
Чингис хааны “Алтан ураг”-ийн хаад
Монгол улсын ерөнхийлөгч нар
Монгол улсын ерөнхий сайд нар
Стратегийн чухал ач холбогдолтой орд
Зарим газрын GPS
Зарим хэмжигдэхүүний тухай
Зочид буудал
Жуулчны бааз
Жуулчинд зориулсан ардын урлагийн тоглолт ба бусад урлаг соёлын газар
Улаанбаатар хот дахь музей
Нислэгийн билетийн компани
НОМ ЗҮЙ
АГУУЛГА СЭДВЭЭР ГАРГАСАН ҮГИЙН ХЭЛХЭЭ