Normal
0
false
false
false
false
EN-US
JA
X-NONE
Хустайн
байгалийн цогцолбор газрын төвийн хийсэн судалгаагаар тус газарт амьдрах амьтдын
тоо толгой сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлт гарчээ. Үүнд тус газрын амьдрах
орчин таатайгаас гадна хамгаалалт сайн, агнаж, айлгаж үргээх явдал гардаггүй
учир зэрлэг амьтад тогтвортой амьдарч, тоо толгой нь өсч байгаа аж. Тухайлбал,
Монгол орны хэмжээнд тоо толгой нь эрс цөөрч, устаж болзошгүй амьтан хэмээгдэж
байсан аргаль хонь Хустай орчимд 17 хүртэлх тоогоор сүрэглэн явах нь сүүлийн
жилүүдэд байнга тохиолдож байгаагаас гадна халздай дорго, шар үнэг, саарал
чоно, зэрлэг гахай, янгир ямаа зэрэг амьтдын тоо толгой ч өссөн байна. Мөн
энэхүү амьтдын зүйлийн бүрдлийг тогтоох судалгааг олон жил хийж байгаа бөгөөд
уг судалгааг манай орны болон гадаадын нэртэй эрдэмтэд, судлаачид хамтран
хийдэг аж.