Ромын эзэнт гүрний үеийн эрдэнэсийн цуглуулга олдлоо

Израйлийн археологчид Кирьят-Гат хотын ойролцоо орших эдлэнгийн зоорингоос 2000 орчим жилийн тэртээх үед хамаарах 140 ширхэг алт, мөнгөн зоос болон үнэт эдлэл олжээ. Ромын эзэнт гүрний дарлалд байсан израильчууд эрх чөлөөний төлөө тэмцэлд босох үед язгууртны төлөөлөгч нэгэн хатагтай алт эрдэнэсээ нуусан бололтой хэмээн тус улсын эртний эдлэлийн судлаач Саар Ганор ярьлаа.

Визант, Ромын үед баригдсан уг эдлэнг нураан, малтлага хийх үед ногоо хадгалах зоориноос даавуунд баадагнасан эрдэнэсийн цуглуулга гарч иржээ. Гоёл чимэглэлийн цуглуулга гарч иржээ. Гоёл чимэглэлийн зүйлсийн дунд цэцгэн хэлбэртэй ээмэг, сахиусан өнөө ч хоцрогдохооргүй хээнцэр эд бий аж. Араб, Египетийн язгууртан эмэгтэйчүүдийн зовхио тодруулж буцахдаа ашигладаг байсан мөнгөн савх бас олджээ. Зоосууд нь МЭ54-117 оных бөгөөд тэр үед Ромын эзэнт гүрнийг Неро, Нерва, Траян нарын лидер удирдаж байсан юм. Зоосны нэг талд эдгээр удирдагч болон домгийн бурхдын хөргийг сийлсэн аж.