Богд уулын зүүн урд энгэр буюу Төв аймгийн Сэргэлэн сумын
нутагт 54 метр өндөр Майдар бурхан бүхий цогцолбор барих төслийг “Их Майдар”
сангийнхан эхлүүлжээ. Уг цогцолборын архитектороор барималч Д.Эрдэнэбилэг
ажиллаж байна. Тэрбээр өмнө нь Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөөг
урласан юм. Уг цогцолборт 54 метр өндөр Майдар бурхан, 108 метр өндөр суварга
бүтээхээс гадна 108 га газрыг хамарсан соёл, гэгээрлийн цэцэрлэгт хүрээлэн
байгуулах аж. Майдар бурхныг Монголд цутгаж байгаа бөгөөд бурхан болон суваргыг
бүтээх ажлыг 2014 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах
ажил 15 жил үргэлжлэх аж.
Мөн Зүүн хүрээ Дашчойлин хийдэд 80 тохой өндөр Майдар
бурхны эх загварыг Өндөр гэгээн Занабазарын тигээр барималч Н.Оргил урлаж,
дуганын загварыг архитектор Д.Балдан гаргажээ. 80 тохой Майдарыг Төвдөд цутгаж
байгаа бөгөөд долоодугаар сард дуусах аж. Харин дуганыг Дашчойлин хийдийн
хашаанд барьж эхэлжээ.