У.Шекспирийн жүжгийн тавьж байсан “Элизабет” театрын туурь олдлоо

 Английн зохиолч Уильям Шекспирийн жүжгүүдийг тоглож байсан “Элизабет” хэмээх театрын туурийг Лондоны нэгэн худалдааны дүүрэгт олсон байна. Энэ нь театр төдийгүй зохиолчийн гэр, ажлын байр нь байсан гэж Лондон хотын музейн мэргэжилтэн мэдээлжээ. Уг театраас 20 гаруй жилийн өмнө ажиллаж байжээ. У.Шекспир болон жүжигчид театрын эзэнтэй маргалдсанаар өөр газарт тоглох болсон гэнэ. “Глоб” театрын захирал Патрик Споттисвүүд “Тухайн үед сүүдрийн театр үүргээ дөнгөн данган л гүйцэтгэж байсан гэхэд болно. Үзэгчдийн суудлын хүрэлцээ болон жүжгийн үйл явдал, жишээ нь сэлмээр тулалдах зэрэгт  тайзны зай талбай хангалтгүй байсан” гэжээ. Мөн “Элизабет” театрт Шекспирийн “Ромео Жулетта”, зохиолч Бэн Жонсоны хошин жүжгийг тоглож байсан аж.