Хустайн тахь нутагшуулах цогцолбор нээгдэв

Одоогоос 20 жилийн тэртээ Монголын тахь нутагтаа эргэн ирсэн. Хэдийгээр тэр үед бидний амьдрал дорой байсан ч сайн санаат хүмүүсийн Монголд авчирсан тахь эх нутагтаа идээшжээ. Өнөөдөр бид Хустайн давааг Төв аймгийн нутаг гэхээсээ илүү Монголд эргэн ирсэн тахийн өлгий гэж нэрлэхээр болжээ. Энэхүү 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нидерландын иргэн Ингэ Бауманд “Алтан гадас одон” гардуулсан. Хустайн даваанд тахь нутагтаа ирсний 20 жилийн ойн баярыг тэмдэглэж, бэсрэг наадам өчигдөр зохион байгууллаа. Хустайн цогцолборт газрын тахь нутагшуулах төвийн захирал Н.Банди “Монголоос зэрлэг адуу тахийш нээснээс хойш 88 тахийг Европ руу гаргасан байдаг. Тэдний 53 нь нутагшсан гэсэн мэдээ бий. Хожим Монгол Улс тахьгүй болоход сайн санаат хүмүүс Монголын тахь нутагтаа эргэн суурьшлаа гэсэн дүгнэлтэд хүрэх болно. Тэр хэмжээнд удахгүй хүрнэ гэдэг бид итгэж байна” гэжээ. Саяхан 15 тахь Монголд онгоцоор бууж байсан бол Хустайн даваанд тахийн сүрэг бий болж, сургалтын төв баригдлаа.