“Хаадын хөндийн нууц” нэртэй хайгуул, малтмалын багийнхан Хятад, Монголын нутгаар дайран өнгөрдөг байсан эртний худалдааны замын дагуу байрлах гэнэ. 150-иад орны мэргэжилтэн, сайн дурынхан энэхүү ажилд оролцохыг хүсэж, мэдүүлгээ ирүүлснээс 10-ыг нь сонгон, шалгаруулсан юм байна. Олон улсын хэмжээнд зохион байгуулах уг ажилд Монголоос чухам хэн хэн оролцох талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс тодруулахад “Кызылээс Курагино чиглэлд малталт хйих гэж байгаа тухай бид сонссон. Гэхдээ энэ тухай манайд албан ёсоор хандаагүй” гэжээ.