Төрийн шагналт зураач Ц.Цэгмид, До.Болд, зураач Н.Туяа,
Н.Адъяабазар,калиграфч Тамир, Самандбадраа нар Франц улсын нийслэл Парис хотод
уран бүтээлээ дэлгэжээ. Тэдний үзэсгэлэнг Монголын Дүрслэх урлагийн академийн
гишүүн зураачдыг сонгосон нь энэ. Монгол зураачдын бүтээл өнгөрсөн сарын
28-наас францчуудын нүдийг хужирлаж буй бөгөөд тэдний үзэсгэлэн 21 хоногийн
турш монголчуудын сэтгэлгээний онцлог, нүүдэлчдийн аж амьдрал, Монгол орны
сонин содон, түүхийг өнгө будгаар хүүрнэнэ.
Монголын Дүрслэх урлагийн академи нь 2004 онд
байгуулагдсан бөгөөд өдгөө орчин үеийн урлагийн бүхий л хэв маяг, арга барил,
дэгийг дэмжиж, уран бүтээлчдийг нэгтгэн ажилладаг төрийн бус байгууллага юм.