АНУ-ын Аризона мужийн Вэйв хэмээх үзэсгэлэнт газарт байгаль эхийн бүтээсэн гайхамшгийн нэг нь энэ юм. Гэрэл зурагчид болон хаданд авирагч, аялагчдын хөл тасарддаггүй энэ газар үнэхээр өвөрмөц тогтоцтой аж. Хэдэн зуун сая жилийн тэртээд үүссэн энэ хаднууд салхи, усны нөлөөгөөр элэгдэж одоогийн хэлбэрээ олсон байна.
Солонгон булаг
АНУ-ын Еллоустоуны дархан цаазат газарт нэгэн содон халуун булаг байдаг. Энэхүү булаг нь хэмжээгээрээ дэлхийд гуравт, улсдаа тэргүүн байранд ордог. Цэнхэр, ногоон, шар, улбар шар, улаан, бор зэрэг өнгө агуулдаг булгийн усыг газарт буусан солонго гэлтэй. Ер бусын өнгө төрхтэй энэ булгийг эрдэст усанд амьдардаг төрөл бүрийн өнгөт бактери энэ гайхамшгийг бүтээдэг байна.
Хадан ой
Хятадын баруун урд хэсгийн Юннань мужийн Күнминь хотоос 85 км-ийн зайд орших энэ өвөрмөц газар руу дотоод, гадаадаас хэдэн мянган жуулчин тасралтгүй цувдаг. Энэхүү хадан ой нь шохойн уусалтын улмаас ийм хэлбэртэй болжээ. Төрөл бүрийн хэлбэртэй шохойн чулуу байгальд ховор бус тохиолддог ч энэ ой хамгийн алдартай, бас том гэдгээрээ онцлог.
“Цусан” хүрхрээ
Антарктид гэхээр л юун түрүүнд цасаар хучигдсан уул, тал, мөсөн гол санаанд буудаг. Харин тэнд “цусан” хүрхрээ байна гээд төсөөл дөө. Ийм нэгэн хүрхрээ Зүүн Антарктидын Тайлорын хөндий хэмээх газар байдаг аж. Гэхдээ мэдээж жинхэнэ цус биш. Хүрхрээний ус төмрийн оксидоор баялаг бөгөөд давс нь усыг цус мэт улаан өнгөтэй болгодог байна.