Ойн суусар BBC-гийнхний дуранд өртжээ

 Үенгийн төрөлд багтдаг ойн суусар хэмээх амьтан нэгэн үе Англи улсад хаа сайгүй гүйлдэж, шувууны өндөг хагалдаг хэмээн хүмүүсийн ад болж байснаа 1990 оноос хойш огт үзэгдэхээ больчихоод байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт BBC телевизийнхэн ойн суусарыг дурандаа буулгасан талаар цахим хуудсандаа мэдээлжээ.

Ойн суусар биеэрээ гэрийн тэжээвэр мууртай ойролцоо бөгөөд биеийн урт нь 53 орчим см бөгөөд өтгөн саглагар сүүл нь 25 см. Ялангуяа өвлийн улиралд торгомсог урт сортой болдог байна. Ойн суусар мод ихтэй газар нутаглаж, модны хонгил, нүхэнд үүрээ засдаг бөгөөд модонд авирахдаа чадамгай, шөнийн идэвхтэй амьтан аж. Суусарын тоо толгой цөөрч, ховордсон нь хэд хэдэн шалтгаантай. Энэ амьтан тоо хэт цөөрснөөс үржил бараг явагдахаа больсон гэнэ. Түүнчлэн Англид үнэгний тоо толгой ихэссэн нь суусарын хоол тэжээл хомсдож, амьдрах орчныг хумигдахад хүргэсэн байна.

Энэ амьтан Англид ховордоод 20-иод жилийн нүүр үзэж байгаа ч сүүлийн жилүүдэд Шотландад тоо толгой нь бага багаар нэмэгдэж байгаа гэнэ. Уэльс хотод огт үзэгдэхгүй байсан тул яагаа нутаглахгүй байгаа талаар нь эрдэмтэд судалгаа хүртэл хийж байгаа аж. Харин телевизийнхний дуранд өртсөн энэ явдал Уэльст суусар эргэн ирснийг баталлаа хэмээн эрдэмтэд үзэж байна. Эрдэмтэд Уэльст хамгийн сүүлд 2007 онд суусарыг олж харсан юм байна.