БНСУ, Израилийн судлаачдын баг дотор эрхтнийх нь хамт хатааж, занданшуулсан хүүгийн шарил олсноо судалж, шинжлээд XVI зуун буюу Чусоны хаанчлалын үед хамаарахыг тогтоожээ. Тэрхүү шарилд ДНХ-ийн шинжилгээ хийхэд хүүхдийн элэгнээс В вирусийн С2 ген илэрсэн байна. Уг вирусийг өнөөгийн хүмүүсийн элгийг өвчлүүлж буй “садан”-тай нь харьцуулан судлах боломж нээгдсэн нь анагаах ухаанд их дэвшил авчирна хэмээн үзэж байна. Дашрамд дуулгахад ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн 400 сая иргэний элгэнд “тухалсан” В вирус 3000 жилийн тэртээд бий болсон хэмээдэг аж.