Женевийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайд тагтаа
хооллосон хүнд мөнгөн торгуул ногдуулах журмыг тус хотын захиргаанаас гаргажээ.
Учир нь тагтаанд будаа, талхны үртэс өгснөөр тэдгээр амьтны сангас олон нийтийн
газрыг бохирдуулж, улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, халдварт өвчин
гарах магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Хэрэв уг журмыг зөрчвөл хотын гудамж,
талбайд санаатайгаар хог тарьсан гэдэг үндэслэлээр 180 еврогийн торгууль
ногдуулах гэнэ.