Дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй 500 настай

 Сэргэн мандалтын үеийн нэрт төлөөлөгч, Италийн уран зураач Рафаэль Сантын “Сикстин эх дагина” өдгөө 500 насалж буй. Үүнтэй холбогдуулан үзэсгэлэнг танилцуулах мэдээллийн самбар дээр “Дэлхийн хамгийг үзэсгэлэнт бүсгүй 500 жил” гэж бичсэн байна. Саксоны ван III Август дэлхийн сор болсон энэхүү бүтээлийг худалдан авахаар хоёр жил орчим хөөцөлдсний эцэст 1754 онд өөрийн болгосон гэдэг. Тэрбээр худалдаж авсан зурагтаа мэхийн ёсолж, “Алдар цуут Рафаель та тавтай морилно уу” хэмээн очир эрдэнийн шигтгээтэй таягаараа хүндэтгэн дохиж байжээ. Түүнчлэн дэлхийн II дайн үед Дрездений галерей сүйдэхэд Зөвлөлтийн цэргүүд зургийг хамгаалан, авч үлдээд, 1955 онд Германы талд буцаан өгсөн юм байна.