Орчин үеийн урлагийг олон нийтэд түгээх, энэ талаар тэдний ойлголтын хүрээг тэлэх зорилгоор “Шинэ үе - урлаг” нийгэмлэгээс тав дахь жилдээ зохион байгуулж буй “New Art” үзэсгэлэн өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэн тав хоног үргэлжлэх бөгөөд 18 уран бүтээлчийн видео арт, арьсан урлал, уран зураг, зээгт наамал зэрэг дүрслэх урлагийн төрлүүдээс бүрдсэн орчин үеийн 40 гаруй бүтээл таваигдах юм байна.