Эх дэлхийн нөөцийг арвилан хамгаалах хөдөлгөөн идэвхжиж, бүх нийтийг эко дадал хэвшилд уриалж, энэ талаарх санаачлага гаргаж буй иргэн, байгууллага, хамт олныг БОАЖЯ-наас сайшааж, боломжтой хувилбаруудаар дэмжиж буй.
АНУ-ын төрийн Департаментаас санаачилсан “Дипломат ногоон санаачилга” урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд сайн дурын ногоон бүлгэмийг 2009 оноос байгуулан ажиллаж байгаа ажээ.
Өнгөрсөн хугацаанд тэд байгууллагынхаа зүгээс байгальд учруулж буй нүүрсхүчлийн бохирдлын нөлөөллийн тооцоог гаргасан анхны ЭСЯ болов. Түүнчлэн хаягдал цуглуулж, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, эрчим хүчний хэмнэлтэй гэрлийн шил ашигласнаар хэрэглээгээ 76 хувиар бууруулжээ.Өнгөрсөн хугацаанд тус ЭСЯ-ныхан нийт 6240 кг хаягдал цаас, 180 кг хуванцар цуглуулж тушаан, орлогоор нь 136 ширхэг модны суулгац авч, тарьж ургуулсан байна. Энэ үйл ажиллагаагаараа ЭСЯ-ны ажилтнууд “Өдөр бүрийг дэлхийн өдөр байлгая” хэмээн олон нийтэд уриалж байгаа аж. Тиймээс АНУ-ын ЭСЯ-ныхныг үнэлж, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өчигдөр өргөмжлөл гардуулав.
Эх дэлхийн нөөцийг арвилан хамгаалах хөдөлгөөн идэвхжиж, бүх нийтийг эко дадал хэвшилд уриалж, энэ талаарх санаачлага гаргаж буй иргэн, байгууллага, хамт олныг БОАЖЯ-наас сайшааж, боломжтой хувилбаруудаар дэмжиж буй.
АНУ-ын төрийн Департаментаас санаачилсан “Дипломат ногоон санаачилга” урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд сайн дурын ногоон бүлгэмийг 2009 оноос байгуулан ажиллаж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд тэд байгууллагынхаа зүгээс байгальд учруулж буй нүүрсхүчлийн бохирдлын нөлөөллийн тооцоог гаргасан анхны ЭСЯ болов. Түүнчлэн хаягдал цуглуулж, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, эрчим хүчний хэмнэлтэй гэрлийн шил ашигласнаар хэрэглээгээ 76 хувиар бууруулжээ.
Өнгөрсөн хугацаанд тус ЭСЯ-ныхан нийт 6240 кг хаягдал цаас, 180 кг хуванцар цуглуулж тушаан, орлогоор нь 136 ширхэг модны суулгац авч, тарьж ургуулсан байна. Энэ үйл ажиллагаагаараа ЭСЯ-ны ажилтнууд “Өдөр бүрийг дэлхийн өдөр байлгая” хэмээн олон нийтэд уриалж байгаа аж. Тиймээс АНУ-ын ЭСЯ-ныхныг үнэлж, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өчигдөр өргөмжлөл гардуулав.