Ирэх сард ДБЭТ-т “Хунгууд” чуулна

 В.А.Моцартын “Увдист лимбэ”, Б.Шаравын “Чингис хаан”, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Ж.Пуччиний “Тоска”, Ж.Вердийн “Травиата” дуурь, Л.Минкусийн “Дон Кихот”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетийг ирэх зургаадугаар сард сонгодог урлагийн өргөө болсон ягаан байшингийн тайзнаа тоглох гэж байна. Мөн ирэх сарын 10-нд “Балетийн үдэшлэг” тоглолтоор үзэгчдэд бэлэг барих юм.