Манай оронд скандийн хэр нөөцтэйг тогтоосон судалгаа
одоогоор байхгүй. Ер нь газрын ховор элементийн судалгаа хангалттай хийгдээгүй
гэж болох ч 1980-аад оноос улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж бүрэн судлагдаж
нөөц нь тогтоогдсон дөрвөн орд байдаг аж. Үүнд Өмнөговь аймгийн Мушгиа худаг,
Хотгор, Дорноговь аймгийн Лугийн гол, Ховд аймгийн Халзан бүргэдэйн ордыг
нэрлэж болно. Түүгээр хязгаарлагдахгүй 246 илэрц байгаа гэх таамаглал бий.
Эдгээр ордоос скандий болон лантан, церий, иттрий, илрээд буй аж. Мөн галт уул
ихтэй Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт ховор элементийн нөөц байх
боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үздэг байна.
Харин манай орон газрын ховор элементийн нөөцөөр БНХАУ-ын
дараа буюу хоёрдугаарт орох хэмжээний нөөцтэй гэж АНУ-ын Геологийн судалгааны
газар, Японы шинжээчид тогтоожээ. Энэ нь нийт 31 сая тонн скандийн томоохон орд
байдаг гэнэ. БНХАУ-д илэрсэн скандий нь ихэнхдээ цагаан тугалга болон вольфрамд
агуугдан оршдог байна. Харин ОХУ-ын скандий нь уранд агуулагдсан газрын ховор
элемент буюу дэлхийн нийт нөөцийн 16.77 % аж. Гэвч скандий нь байгаль дээр
дангаар оршдоггүй тул үүний нөөцийг тодорхойлох боломж бага гэнэ.