Хүмүүс 40 мянган жилийн өмнөөс хөгжим тоглож эхэлжээ

Их Британы эрдэмтдийн үзэж буйгаар хүмүүс 40 мянган жилийн өмнөөс анх хөгжим тоглож эхэлжээ. ХБНГУ-ын өмнөд хэсгийн Гайссенклестерлегийн агуйгаас олдсон бишгүүрийн насыг тодорхойлсноор Оксфордын  их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн аж.

    Journal of Human Evolution” сэтгүүлд мэдээлснээр амьтны ясаар хийсэн бишгүүрийг орчин үеийн техникийн тусламжтай тэртээ Швабын нуруу, Дунай мөрний эрэг дагуу амьдарч байсныг нь тогтоожээ.

    “Хэдэн жилийн өмнө эрдэмтэд ийм таамаглал дэвшүүлж байсан. Гэхдээ үүнийг батлах эд өлгийн зүйл, олдвор байгаагүй. Оксфордын их сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтөн хэзээ хөгжмийн зэмсэг хэрэглэж эхэлснийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэлээ” хэмээн тус сэтгүүлд онцолжээ.