Шилдэг ногоон хотоор Сан-Франциско хот тодров.

 АНУ шилдэг 10 ногоон хотоо шалгаруулахад нэгдүгээр байранд Сан-Франциско орж, удаах байруудад Портланд, Сиэтл жагсав. Ногоон хот хэмээх шалгаруулалтыг хийхдээ тухайн орон нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, ногоон байгууламж ба түүнийг хэрхэн арчилж байгаа болон дэд бүтэц, бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, үйлдвэрлэл ашиглалтын нөхөн сэргээх чадвар, эрчим хүчний хэрэглээ, байгаль орчинд ээлтэй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л талаас дүгнэдэг юм байна. Сан-Франциско хотын иргэдийн дийлэнх нь өдөр бүр алхаж, дугуй болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог гэнэ. Мөн ашигласан бүтээгдэхүүнийхээ 70 хувийг дахин боловсруулж хэрэглэдэг, хийн түлшний хэрэглээгээ 2000 онтой харьцуулбал 20 хувиар нэмэгдүүлсэн зэрэг байгальд ээлтэй амьдралын хэвшил, хэв маягаараа бусдаасаа ялгарч чаджээ.