Чингис хааны тухай цахим хуудас нээгдэнэ

 Монголын үндэсний номын сан ОХУ-ын Буриад улсын үндэсний номын сантай хамтран Чингис хааны тухай мэдээллийн нэгдсэн цахим номын сан бий болгох саналыг Буриадын тал тавьсан аж.

Тус улсын үндэсний номын санд Чингис хааны тухай цахим номын санг 2005 онд байгуулсан бөгөөд өдгөө академич С.Козины 1941 онд орос хэлнээ хөрвүүлсэн “Монголын нууц товчоо”, В.Янын “Чингис хаан” романаас эхлээд их хааны тухай хэвлэгдсэн эрдэм шинжилгээний болон уран зохиолын 628 бүтээл бий аж.