AНУ-д дуудлагаар худалдах гэж байгаа аварга үлэг
гүрвэлийн олдворын асуудлаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тавдугаар сарын 22-нд
АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайштай уулзаж, уг
олдворыг мэргэжлийн шинжээчдээр үзүүлэх зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлэх,
АНУ-ын хууль хяналт, хүчний байгууллагыг татан оролцуулж, олдворын гарал
үүслийг тогтоолгох, асуудлыг шийдвэрлэх хүртэл дуудлага худалдааг зогсоох,
монголын талын нэхэмжлэлийг төлөөлж ажиллах хуулийн фирмд болон Монголоос очих
ШУА-ын Палентологийн төвийн төлөөлөгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг
тодорхой хүсэлтүүдийг тавив.
БСШУ-ны сайдын эдгээр хүсэлтийг АНУ-ын холбогдох газруудад тавьж, давхар
хөөцөлдөн ажиллахыг
Вашингтонд суугаа ЭСЯ-нд ГХЯ-наас үүрэг болгов гэж ГХЯ-ны
Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.