Япон зураачийн зургийн үзэсгэлэн Монголд...

Япон зураачийн зургийн үзэсгэлэн Монголд...

“Цагаан дариум” галерейд Японы дүрслэх урлагийн “Нихон Сеико” нийгэмлэгийн гишүүн 40 зураачийн уран бүтээлийн үзэсгэлэн ирэх сарын 1-нд нээгдэх юм. Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үзэсгэлэнт газруудаар аялангаа уран бүтээл туурвих гэнэ.

            Нас насны, мэргэжлийн болон сонирхогч 100 гаруй уран бүтээлчийг эгнээндээ нэгтгэсэн “Нихон Сеико” нийгэмлэгийн тэргүүн Хамада Химэди өдгөө 75 настай. Бүтээл туурвихад нас оройтдоггүйн жишээ болсон тэрбээр 50 настайдаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэнэ. Тэрбээр ерөнхийлөгч Ц. Элбэгдорж урилгаар өнгөрсөн онд  Монголд айлчилсан бөгөөд тэр үеэс Монголд үзэсгэлэнгээ гаргахаар шийдсэн гэнэ.