Дулаарал мөнх цэвдгүүдийг “уйлуулсаар” байна...

Дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн улмаас мөнх цэвгүүдийн мөс хурдац тай хайлж буй талаар дэлхийн эрдэмтэд сануулсаар. Цаг уур судлаач мэдээлснээр сүүлийн 100-150 жилд цэнхэр гаригийн цаг агаар эрчимтэй дулаарч байгаа аж. Сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн 77 мөсөн уул хайлсан гэдэг судалгаа байна. Цаашид энэ байдал үргэлжлэх төлөвтэй. ОХУ-ын нутагт орших Алтайг мөнх цэвдгийн мөс жилд ойролцоогоор 10-15 метрээр хорогдон, хайлж байгаа талаар Алтайн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ.