Монголын археологийн олдворуудыг Нидерландад дэлгэлээ

Нидерландийн вант улсын Амстердамын их сургуулийн археологийн музейд энэ сарын 15-нд түүхийн эд өлгийн зүйлсийг дэлгэсэн “Хүлэг морьтон” үзэсгэлэн нээгджээ. Уг үзэсгэлэнд Ховд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн нутагт хийсэн малтлагын үеэр олдсон, 600-1400 оны үед хамаарах хүний чулуужсан яс, эмээл, амгай, дөрөө, нум, сум, нэхий дээл, хөгжмийн зэмсэг аяга сав, хэтэвч зэргийг дэлгэсэн байна. Уг арга хэмжээг Монгол улсын Элчин сайдын яам, Нидерландийн Боловсролын яам, Амстердамын их сургууль, Археологийн хүрээлэн хамтран зохион байгуулжээ.