“Их талын жаз” олон улсын хөгжмийн наадмыг ирэх сарын 29-нөөс аравдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. “Их талын жаз” төрийн бус байгууллагаас санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй наадамд Герман, АНУ-ын уран бүтээлчид урилгаар оролцох ажээ. Дэлхийд алдартай жаз хөгжмийг эх орондоо сонсох боломж олгосон тоглолтууд үдэш бүр “River sounds” амьд хөгжмийн клубт үргэлжлэх юм байна. Харин хаалтын тоглолтоо аравдугаар сарын 1-нд ХААН банкны театрт хийхээр болжээ.