ОХУ-ын Засгийн газраас онцгой байдал, аялал жуулчлалын нэгдсэн чуулга уулзалт болон аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг зохион байгуулжээ. Үзэсгэлэнгийн үеэр ОХУ, Тувагийн муж, хошуудын төлөөлөл, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч пүүс, компаниуд манай Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн төр захиргааны төлөөлөл, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй харилцан туршлага солилцсон аж. Харин үзэсгэлэнгийн хаалтын үеэр шилдэг оролцогчдыг шалгаруулсан бөгөөд ОХУ-ын Москва хотын аялал жуулчлалын компани тэргүүн байр эзэлж манайхаас Завхан аймаг удаалсан байна.
Сонирхуулахад, Завхан аймаг, Тува улсын Засгийн газартай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ.