“Сүйт залуус” Монголд ирлээ

Энэ онд Монголын урлагийн зөвлөл байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан олон ажил зохион байгуулж буй. Үүний нэг нь Италийн алдарт зохиолч Алессандро Манзонийн “Сүйт залуус” моно жүжиг юм. ДБЭТ-ын тайзнаа маргааш толилуулах уг бүтээлийг өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн АНУ, Канад, Аргентин, Франц, Турк зэрэг хэд хэдэн орноор аялан толилуулсан бөгөөд Монголд хаалтаа хийх юм байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэмжлэгээр “Төгөлдөр” сан, Италийн Милан хот дахь Монголын Өргөмжит консулын газартай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг жүжигт XVI зууны Италийн нийгмийн зөрчил, тэмцлийг залуусын хайр сэтгэлийн илэрхийллээр гарган харуулсан юм байна.