Хүрлийн үеийн 10 мянга гаруй олдворыг дэлгэлээ

Түүхийн дурсгалт зүйлс, эртний олдвор цуглуулагч Д.Бат хувийн цуглуулгаасаа “Хүрлийн үеийн гайхамшигт дурсгалууд” үзэсгэлэн дэлгэлээ. Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээсэн уг үзэсгэлэнд хүннүчүүдийн нум сумны зэв, тэдний эдэлж хэрэглэж байсан гоёл чимэглэлийн зүйл, хутга, сэлэм зэрэг нийт 10 мянга гаруй олдворыг дэлгэжээ. Тэрбээр эдгээр олдворыг 2000-аад оны эхнээс цуглууж эхэлсэн бөгөөд дийлэнх нь хувь нь хүмүүсээс авсан, судалж шинжлээгүй эд өлгийн зүйлс байгаа гэнэ.