Аялал жуулчлалын үндэсний төв, Монголын автомашин, мотоциклын спорт холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, NTV телевизтэй хамтран Монголд анх удаа “Би Монгол” нэртэй хил орчмын адалт явдалт экстрeм болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол орны хилийн аж амьдралыг олон түмэнд сурталчлах, цаашид уламжлал болгон зохион байгуулж байгаад юм. Аялагч Д.Батзориг гуравдугаар сарын 6-нд Улаанбаатар хотоос хоёрдугаар хэсгийн аялалын гараагаа эхэлжээ. Адал явдалт аялалын хоёр дахь гараа эхлээд 3500 гаруй км замыг туулаад байна. Ийнхүү аяллын нийт туулсан зам 12,320 км болсон ажээ.
Манай аялагч одоо Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гээд Монгол орны өмнөд болон зүүн хилийн дагуу аялалаа үргэлжлүүлж байгаа. Үүгээр “Говь-Экстрем аялал” эхэлж байна. Уг аялал Говь-Алтай аймгийн Бургастайн боомтод хүрээд өндөрлөх юм байна.