Жанжин клуб театр болно

Монголын урлагийн ууган байгууллага, гал голомт гэгддэг Жанжин клубын байрыг нурааж оронд нь 500 хүний суудалтай орчин үеийн театр байгуулах шийдвэрийг НИТХ-аас гаргажээ. Шинэ театрыг барихад 5,8 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд барилгын ажил тун удахгүй эхлэх юм. Өдгөө Жанжины хэмээн  нэршээд байгаа уг клубыг Д.Сүхбаатарын санаачлагаар “Сүхбаатарын клуб” нэртэйгээр 1924 оны эцсээр байгуулж, Монголын анхны жүжгүүдийг тавьж байжээ.