Хичээл эхлэхтэй холбоотойгоор жил бүрийн наймдугаар сарын 15-наас орон нутгаас нийслэлийг зорих зорчигчдын тоо нэмэгддэг учир Сонгинохайрхан авто вокзал нийслэлээс баруун аймгуудын чиглэлд явах автобусныхаа тоог нэмсэн байна. Архангай, Баянхонгор, Эрдэнэт, Дарханы чиглэлд ачаалал өмнөхөөсөө эрс нэмэгдсэн учир өдөрт 3-4 удаа автобус явуулж эхэллээ. Өвөрхангай, Дундговь аймгаас өдөрт нэг автобус хот руу явдаг байсныг хоёр болгожээ. Төв аймгаас Улаанбаатар хот руу том оврын автобусаар зорчиход 1500, Хөвсгөл - Улаанбаатар 26500, Баян-Өлгий – Улаанбаатар 85500, Улаанбаатар - Увс 65000, Улаанбаатар - Ховд руу зорчиход 60000 төгрөг байна.