Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Монгол орны ихэнх гол, мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, нийт газар нутгийн 26 хувь нь цастай байгаа бөгөөд урин дулаан цаг ирж байгаа нь мөс задарч, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэх үзэгдэл ажиглагддаг. Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Хэнтий нурууны Туул, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Хангайн нурууны Идэр, Чулуут, урд, хойд Тамир, Түйн, Завхан, Богд, Чингэстэй, Байдраг, Онги, Монгол Алтай нурууны Ховд, Буянт, Булган болон Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсөн дээгүүр халиа гүйж, мөс харлах зэрэг үзэгдэл эрчимжиж байгаа тул сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.