Сүүний хэрэглээнийхээ 73 хувийг импортолдог

Манай улс 2011 оны эцсээр нийт 36.0 сая мал тоолсон. Мал сүргээсээ 493.7 сая литр сүү саасан тухай Үндэсний статистикийн газраас мэдээлжээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэг хүнд улсын дунджаар 130.8-147.6 литр сүү ногдож байгаа нь хэрэглэвэл зохих хэмжээ ажээ. Монгол хүн жилд 124.1 литр сүү, сүүн бүтээгдэхүүн  хэрэглэх ёстой юм байна. Манай улс сүүнийхээ хэрэгцээний 27 хувийг дотоодоосоо хангадаг бол 73 хувийг  импортолдог. Дэлхийн хэмжээнд 149 сая сүүний фермийн аж ахуй байдаг ажээ.