Монгол Улсын иргэд Австрали улсад зорчихдоо Бээжин хот дахь тус улсын бүрэн эрхт консулаар дамжуулан виз болон бусад бичиг баримтны асуудлыг шийдүүлдэг. Харин тун удахгүй виз мэдүүлэх ажиллагааг хөнгөвчлөх үүднээс монгол иргэд Австрали улсад зорчихдоо Улаанбаатар дахь Ерөнхий консулын газраар дамжуулан виз мэдүүлж байх боломж бүрдэх байгаа юм.