Хараа голыг “Хараа голын сав газрын зөвлөл” байгуулагдсан байна. Энэхүү зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрийн усны нөөцийг зүй зохистой ашиглах , хамгаалах, нөхөн сэргээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн зорилготой аж. Энэ байгууллага “Хараа голын усны нөөцийн нэгдсэн менежмент” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Анхдугаар зөвлөгөөнөөр уг голын сав газрын зөвлөл 2012-2015 хийх ажлуудаа баталжээ. Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөөр 26 ажлыг хйихээр төлөвлөсөн байна. Хараа голын сав газар нь 4 аймгийн 22 сумын нутаг дэвсгэрийг хамардаг. Төрөөс усны талаар баримтлах бодлого үйл ажиллагааг дэмжиж, орон нутгийн иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах замаар Хараа голын ай сав, газрын доорхи усны нөөц, ашиглалтыг судлах аж.