Чингис хааны хөшөө Лондон хотын төвд сүндэрлэнэ

Чингис хааны таван метр өндөр морьт хөшөөг хүрлээр цутган Лондон хотын зүрхэнд буюу Гете паркийн зүүн хойд хэсэгт байрлах Камберлэндын хаалганы дэргэд сүндэрлүүлэхээр болжээ. ОХУ-ын Буриад улсын нэрт уран барималч, дархан Даш Намдаковын уг бүтээлийг 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр олон нийтийн хүртээл болгожээ. Түүнд дэлхийн түүхнээ тодорсон аугаа их байлдан дагуулагч, их жанжин Чингис хааны хүрэл хөшөөг бүтээхэд нэг жил гаруйн хугацаа шаардагджээ.