Ой ба хүн

  • Дэлхийн хуурай газрын 26 хувийг ой эзэлдэг бөгөөд цэнхэр гаригийн нийт дөрвөн тэрбум га газар ойгоор бүрхэгдсэн байна.
  • ОХУ дэлхийн ойн 25 хувийг бүрдүүлдэг бөгөөд нэг тэрбум га газар нь шилмүүст ойгоор бүрхэгджээ. Амазоны сав газрын ой 300 сая га газраас илүү боловч Оросын дараа хоёрдугаарт жагсдаг аж.
  • Анхдагч буюу эрт үед ургасан ой гэдэг нь хүний нөлөө ороогүйг хэлдэг. Энэ нь дэлхийн ойн сангийн 36 хувийг эзэлдэгч маш хурдацтайгаар устаж эхлэв. 2000 оноос хойш 40 сая га анхдагч ой үгүй болсон байна.
  • Дэлхийн ойн 65 хувь нь Орос, Бразил, Канад, АНУ, Хятад, Австрали, Конго, Индонез, Энэтхэг, Перу гэсэн 10 оронд ургадаг юм байна.