Normal
0
false
false
false
EN-US
JA
X-NONE
- Тахь нутагшуулах эрдэм
шинжилгээний төвийн “Б” хэсгийнхэн БНХАУ-ын Шинжаан Уйгараас ирэх тахийг хүлээн
авах бэлтгэл хийж, Тахь усны Баянбүрдэд дөрвөн га талбайд тор татаж эхэлжээ.
- Сүхбаатар аймгийн БОАЖГ
Түвшинширээ сумын Зараагийн ууланд нутагладаг аргаль хонинд 35 боодол өвс, нэг
тн хужир шүү тавьж биотехникийн арга хэмжээ авлаа гэж мэдэгдэв.
- Тужийн нарсны байгалийн
цогцолборт газрынхан Сэлэнгэ аймгийн Устай Шаамар дахь нарсны боргоцойг хатаан
18 кг цэвэр үр гарган авчээ. Мөн улиасны 3000 ширхэг мөчрийн тайрдас бэлтгэн
түр хадгалсан байна.