“Guide” Жуулчны мэдээллийн төв
Өдөр бүр 09:00 – 19:00 цаг хүртэл ажиллаж байна.
Тус мэдээллийн төв дээр
Монгол орны тухай гадаад хэл дээр хэвлэгдсэн ном, гарын авлага, судалгааны бүтээлүүд, газрын зураг, фото альбомууд худалдан авах, дэлхийн аль ч улс орон руу ил захидал илгээх, 300 орчим төрлийн ил захидлаас сонгон авах, гадаад улс орон руу утсаар ярих, факс явуулах, монголын аялал жуулчлалын талаархи бүхий л мэдээллийг авах боломжтойгоос гадна найз нөхөд, хамт олноороо баг болж Монгол орноор аялахад тань тусална.
Жуулчны бааз, ресторан, зочид буудал, аяллын жолооч, аяллын хөтөч тайлбарлагч, албан бизнес уулзалтын тань орчуулагч зэргийг зуучлан өгч, бизнесийн гадаад түнш тань амралтын өдрүүдээр Монгол орон болон Улаанбаатар хоттой танилцахыг хүсвэл манай мэдээллийн төвд туслахад бэлэн байна.
Хаяг: Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Энхтайвны гудамж, “Номин их дэлгүүр"-ийн баруун хаалганы 1.5 дугаар давхарт байрладаг.
Утас: 91013166