Модны суулгац үнэгүй тараана

Нийслэлийн бүх шатны цэцэрлэгийн хамт олон, иргэдэд Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслөөс үнэгүй модны тарьц, суулгац олгохоор болжээ. Энэхүү арга хэмжээг “Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар  2010 оноос эхлэн  “Мод тарих үндэсний өдөр”-ийг бий болгосон бөгөөд жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригт бүх нийтээрээ мод таридаг. Тиймээс энэ өдөр мод тарих сонирхолтой болоод, өөрийн орчноо ногоон байгууламжаар чимж, орчны эрүүл агаарт анхаарах хэн бүгдэд мод үнэгүй олгох юм байна.