Стивен спилберг өвөрмонголчуудтай хамтарч Чингисийн тухай кино бүтээнэ

Normal 0 false false false EN-US JA X-NONE MicrosoftInternetExplorer4
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны уран бүтээлчид Чингис хааны тухай шинэ кино төсөл хэрэгжүүлж эхэллээ. Дөрвөн жилийн өмнөөс санааг нь гаргаж БНХАУ-ын Засгийн газар болоод ӨМӨЗО-ны ардын засгийн газраас дэмжлэг үзүүлж буй уг кино дэлхий нийтийг шуугиулж мэдэх нь. Учир нь алдарт кино найруулагч Стивен Спилбергийг урьж ажиллуулахаар болжээ. Киноны нэр, зохиол, зураг авах нутаг орныг одоогоор нууцалж буй. Хаанахын хэн гэдэг жүжигчдийг тоглуулахаа найруулагч сонгоно. Гэхдээ уг төслийг санаачлан хэрэгжүүлж буй ордосынхон нийт жүжигчдийн 60 хувь нь Монгол жүжигчид байна гэсэн болзол тавьжээ.