Ашигт малтмалын газар, ХБНГУ-ын Байгаль орчны нөхөн сэргээлтийн нийгэмлэгтэй хамтран “Байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт” сэдэвт тав хоногийн сургалт зохион байгуулсан ажээ. Сургалтад 25 уул уурхайн компанийн 35 инженер, мэргэжилтнүүд оролцож уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин, төлөвлөлт, санхүүжилт, нөхөн сэргээлтийн технологи, уурхайн хаалт зэрэг асуудлаар мэдлэг, мэдээлэл авсан байна.Энэ удаагийн сургалтыг ХБНГУ-ын Байгаль орчны нөхөн сэргээлтийн нийгэмлэгийн мэргэжилтэн Иорг Щленстет удирдан явуулах бөгөөд Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд хамтран зохион байгуулав. Зохион байгуулагчид дараагийн шатны сургалтыг ХБНГУ-д явуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөж байна.