Усаа хайрлан хамгаалах андгай өргөлөө

Туулын усны дээжийг төв талбайд 3000 хүний гар дамжуулан өртөөлөн хүргэх арга хэмжээ боллоо. “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь өдөр ирэх бүр бохирдож, урсац нь багасч буй гол усаа хамгаалах үйлсэд олон нийтийг уриалах, усны үнэ цэнийг мэдрүүлэх, төр засгийн анхаарлыг хандуулах олон чухал зорилгыг агуулсан байв. Туулын усны дээжийг төв талбайд гардан авсан БОАЖЯ-ын сайд Д.Цогтбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын орлогч дарга З.Батбаяр болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов. Харин бид хойч үедээ юу үлдээх гэж буйгаа яг одооноос санаж сэрье. Хүн бүр өдөр тутмынхаа ажил, амьдралд байгаль хамгаалах үйлсийг хэвшүүлье” хэмээн уриалаад Туулын усны дээжээр төлөөлүүлэн Монголынхоо бүх гол, мөрнийг хамгаалж, цаашид дэлхийн байгаль хамгаалах үйлсэд өөрсдийн чадах бүхий л хувь нэмрийг оруулан ажиллана” гэсэн андгайг тэд тавилаа.“Хатан Туул ба цаг хугацаа”, “Ариусаж буй Туул” арга хэмжээний хүрээнд байгаль хамгаалах үйлсийг дэмжсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулж, урлаг соёлынхон уран бүтээлээрээ нэгдлээ.