Дэлхийн хоёр гол шугам монголын нутгаар өнгөрдөг

Дэлхийн аль ч улс орон өөрийн гэсэн нутаг дахь байгалийн онцлог тогтоц, хэв шинжээр бахархдаг. Монгол Улсын хувьд дэлхийд онцлог газрууд олон бий. Тухалбал, Дэлхийн экватор, хойд туйл хоёрын дунд орших хойд өргөргийн 45 дугаар зэргэд, мөн анхны болон 180 дугаар голдож, мөн газрын дунд орших зүүн уртрагийн 90 дугаар голдож гэсэн хоёр чухал гол шугам зөвхөн манай улсын нутгаар өнгөрдөг байна.

Түүнчлэн Монголдоо онцлог газруудад Монгол улсын Хүйс буюу Төв цэг багтдаг. Энэ төв Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс урагш 13,5 км газарт хойд өргөргийн 46 градус 52 минут, зүүн уртрагийн 103 градус 50 минутын солбицолд Өвөр хөшөөтийн булгийн эхэнд оршдог. Монгол Улсын нутгийн Хүйсийг 1979 онд дэд профессор Ш.Шагдар тодорхойлж, 1989 онд газар дээр нь чулуун овоо босгосон түүхтэй. Мөн хүйсэд зориулсан хүндэтгэлийн суваргыг нутгийнхан 1993 онд бүтээжээ.