“Байгаль хамгаалах хаврын сарын аян-2012” эхэллээ

Жил бүрийн гуравдугаар сарын 21, 22, 23-нд “Дэлхийн ойн өдөр”, “Дэлхийн усны өдөр”, “Дэлхийн цаг уурын өдөр” зэрэг олон улсын тэмдэглэлт өдрүүд тохиодог. Энэ өдрүүдийг тохиолдуулан БОАЖЯ-наас “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-аа нээдэг уламжлалтай.  Энэ уламжлалын дагуу “Байгаль хамгаалах хаврын сарын аян-2012”-ыг өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаанд орон даяар зохион байгуулах ажээ.  Энэ оныг БОАЖЯ-наас “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарласантай холбоотойгоор “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд орчны доройтолтой тэмцэхэд чиглэсэн бүтээлч ажлууд төлөвлөөд байгаа гэнэ. Уг аяны хүрээнд БОАЖЯ долоон багц, 36 үйл ажиллагаа зохион байгуулахаар товлосноо олон нийтэд танилцуулж байгаа аж. Эдгээр ажилд идэвхтэй оролцож, Байгаль хамгаалах хаврын сарын аянд нэгдэхийг иргэн, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын байгууллага, байгаль экологийн асуудалд санаа тавигч хэн бүхэнд уриалж байгээ гэнэ.