Өнөөдөр
ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар секундэд
5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газар,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 8-12
градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс
мэдээллээ. Харин Улаанбаатар хотод 08.00-20.00 цаг хүртэл багавтар үүлтэй, цас
орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр хүрч, 6-8 градус дулаан байна. Энэ
сарын 26-30-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 27-нд баруун зүгийн
нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст бага
зэргийн цас орно. Салхи 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд зарим газраар,
29-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга
шуурна. Хугацааны эхээр Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар
шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6
градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус
хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа
ихэнх нутгаар хүйтэрнэ.