ITM-2012” үзэсгэлэн болж байна

Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүрийн гуравдугаар сард уламжлал болгон зохион явуулдаг аялал жуулчлалын International Travel Mart -2012 үзэсгэлэн “Мишээл экспо”-д өнөөдөр болж байна. ITM болон ITF үзэсгэлэнг нэгтгэн Монголын аялал жуулчлалын холбоо, БОАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төвтэй  нар хамтран зохион байгуулж байгаа юм. “ITМ-2012 үзэсгэлэн өчигдөр эхэлсэн бөгөөд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Монголд зохиогддог хамгийн том ажиллагаа төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг төрөл бүрийн бизнесийн боломжууд бүрдүүлж өгдөг онцлогтой аж.