Монголбанкнаас зарааны дүрстэй, 999 сорьцын мөнгөн зоос гаргаж, дэлхийн зах зээлд гаргасан нь хоёр долоо хоногийн дотор л борлогдож дуусчээ. Төв Европын Лихтенштейн улсын “Coin Invest” компанид захиалж, 2500 ширхэг хийлгэсэн зоосон дээрх зарааны нүдэнд сваровски шигтгээ суулгасан. Ширхэг нь 500 гаруй ам.доллараар үнэлэгдсэн уг зоосыг дэлхийн шилдэг 10 зоосны нэгээр тодруулах магадлал өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.
Дашрамд дуулгахад, 2006 онд Монголбанкнаас гаргасан илбэнхийн дүрстэй мөнгөн зоос дэлхийн шилдэг 10 зоосны нэгээр шалгарч, ширхэг нь 1000 ам.долларт хүрч байжээ.