Орхон аймагт энэ сарын 30,
31-нд “Алтан хүрээ” урлаг, спортын VII их наадам болно. БСШУЯ, Соёл урлагийг хөгжүүлэх
сан, Орхон аймгийн Урианхайн түүх соёлын хөгжлийг дэмжих холбоо хамтран зохион
байгуулж байгаа юм байна. Наадмын гол зорилго нь Урианхайчуудын өв соёлыг
хамгаалах, хүүхэд залууст өвлүүлэх явдал юм. Урианхайчууд түүх соёл, өвөрмөц эд
хэрэглэл, туйл, сур харваагаараа алдартай.
Энэ наадамд Баян-Өлгий,
Ховд, Хөвсгөл, Хэнтийн болон бусад аймгаас ардын авьяастнууд оролцож, дуу,
магтаал, сур харваа гэх мэт урлаг, спортын 18 төрлөөр авьяас чадвараа
уралдуулна. Мөн түүх соёл, зан заншлаа цаашид хэрхэн хамгаалж үлдээх талаар
эрдэм шинжилгээний бага хуурал хийх аж.