Харин Хөвсгөл аймгийн нутаг дахь Сангийн далай нуурын дэргэдээс баруун тийш, Увс аймгийн нутаг дахь Хан хөхийн нурууны Хангилцагийн голын эх хүртэл 400 шахам км үргэлжилсэн хагархай нь газар хөдлөлөөр үүссэн дэлхийн хамгийн урт бөгөөд хамгийн шулуун хагархайн нэг аж. Дэлхийн экватор, хойд туйл хоёрын газрын дунд орших хойд өргөргийн 45 дугаар зэргэд, мөн анхны болон 180 дугаар голдож хоёрын газрын дунд орших зүүн уртрагийн 90 дугаар голдож гэсэн чухал шугамууд манай улсын нутгаар дайрч өнгөрдөг нь дэлхийд онцлог хийгээд Монголын нэг гайхамшиг юм.